Intro: Bm D Em F# x2 удаа
Bm A
Өглөө инээсэн царай чинь энэ өрөөнд
G F# Bm
Өчигдрийн учрал сүрчгийн үнэртэй ялдамхан байсан
G D
Үдшээр уянгалсан зөөлхөн аялгуу
Em F#
Шөнөжин зүүдлэгдэж надад өдөр нь мөрөөдөгдөнө
Bm A
Үcээ задгайлсан танхил чамтайгаа би
G F# Bm
Үүлэн дээгүүр хамт эрхлэнэ гэж би төсөөлөх юм
G D
Улбар ягаахан тэнгэрийн хаяа руу
Em F#
Уусан шингэж миний мөрөөдөл чамтай хамт ниснэ
Bm G
Төгс төгөлдөр гоо үзэсгэлэнтэй
F#m
Саруул ухаан, ялдам харц
Bm
Сайхан чамайг биширнээ
Bm G
Тунгалаг ариухан, тансаг яруухан
F#m
Цэцэгсийн анхилуухан үнэр
Bm
Цэвэрхэн чамайг би бодно
Em
Мөнхийн шинэхэн сарнайг чи
Bm
Миний зүрхэнд дэлбээлүүлж
Em
Мөрөөдлийн торгон жигүүрээр
F#
Мөнгөн сарны зүг нислээ
Bm
Хаанаас чи ирсэн юм бэ
D
Харц нүдийг минь булаагаад
Em F#
Үргэлж чиний үзэсгэлэн гоог дуулъяаа
Bm
Үүрийн туяа минь гийгээч
D
Үдшийн оддыг атаархуулж
Em F#
Он цагийн урсгалд чи минь төгс төгөлдөр
Bm A
Солонгын гэрэлтэй хөөцөлдөнхөн тоглох
G F# Bm
Хонгорхон эрвэйхээ чи надад түүний тухай яриач
G D
Тунгалаг болорхон тэрний минь харцнаас
Em F#
Хайрын ялдам туяа гэрэлтэн сууна гэж чи хэлээч
Bm A
Нарсан шугуйн гүнд намрын бороо чи орооч
G F# Bm
Надад түүний нандин нууцыг шивнэхэн яриач
G D
Намуухан салхин зөөлөхнөөр аргадан
Em F#
Чиний үзэсгэлэн гоог надад магтан дуулж өгөөрэй
Bm D
Би чамайг бишрээд
Em F#
Үргэлж дээдлэн гоо үзэсгэлэнд чинь сөгдье
Bm D Em
Чи ариухан, даруухан,
F# Bm
Энэ ертөнцийн төгс төгөлдөр